Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ үед Төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөрт ямар өөрчлөлт гарсан, төлбөр хэр нэмэгдэж гэх зэрэг асуултууд оюутан залуус төдийгүй эцэг, эхчүүдийн хамгийн их сонирхдог асуултын нэг болдог. Тиймээс тун удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан төрийн өмчит их, дээд сургуудиудын төлбөртэй холбоотой мэдээллийг хүргэж байна.
МУИС
Улсын ууган их сургууль энэ жил төлбөрөө нэмэхгүй ажээ. Тус сургуулийн Санхүү, төлөвлөлтийн газраас төлбөрийн талаар тодруулахад, "Энэ жилийн тухайд манай сургууль сургалтын төлбөрөө нэмэхгүй. Оюутнууд өмнөх жилийнхээ үнэлгээгээр төлбөрөө төлж байгаа" гэв.
Төлбөр нь салбар сургуулиасаа хамааран өөр байдаг аж.
Тухайлбал,
МУБИС
Монгол Улсын боловсролын их сургуулийн төлбөр өмнөх хичээлийн жилд нэг кредит нь 71,000 төгрөг байжээ. Харин шинэ хичээлийн жилд төлбөр нэмэх эсэх шийдвэр хараахан гараагүй байгааг Санхүүгийн албанаас нь мэдээллээ.
ШУТИС
Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 2019-2020 оны хичээлийн жилд мөрдөгдөх төлбөрийн мэдээллээ нээлттэй байршуулсан байна. Хөтөлбөрөөсөө хамааран кредитын үнэ харилцан адилгүй бөгөөд дунджаар 82,042 төгрөг.
АШУҮИС
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнууд өнгөрсөн хичээлийн жилд нэг кредитийн төлбөрт 90-99 мянган төгрөг төлж байв.
Энэ жилийн тухайд өмнө суралцаж байсан оюутнууд дээрх үнэлгээгээр төлбөрөө төлөх бол шинээр элсэгчид нэг кредитийг 108,000 төгрөгөөр тооцуулан төлбөрөө төлөх аж.
ХААИС
Хөдөө, аж ахуйн их сургуулийн төлбөрийн тухай мэдээлэл наймдугаар 20-ноос хойш тодорхой болох аж.