БХТН нь 1929 онд байгуулагдсанаасаа хойш хөгжлийн эхний 70 жилийн хугацаанд нийгэмлэгийн үндсэн зарчим, зорилго зорилтоо биелүүлж эх орондоо чухал мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд үл хөдлөх хөрөнгө болон шаардлагатай бүх материаллаг баазуудыг өргөжүүлэн тухайн үеийнах дүү орнуудын хөрөнгө оруулалт, нийгэмлэгийн дэмжчдын дэмжлэг, төр засаг, бусад байгуулга, хувь хүмүүсийн тусаар улсад олон ажил бүтээсэн. 1999 онд БХТН -ийн ээлжит хурал хуралдаж сонгууль явагдахад бүлэг хүмүүсийн хуйвалдаанаар шударга бусаар сонгогдсон, нийгэмлэгийн даргыг сүүлийн 20 жил хийж байгаа Д.Дашзэвэг нь ахмад үеийн бүтээн босгосон ажил, зорилтыг мохоон гишүүдийн итгэлийг алдан байгуулгын өмийг хувьдаа ашиглажээ. Жишээ хүргэхэд: 1.1.Нийгэмлэгийн дүрэмд заагдсан үйл ажилгааны үндсэн зарчим, зорилтоо хэрэгжүүлдэггүй, нийгэмлэг өнөөдөр ямар ажил хийдэг нь тодорхойгүй, албан ажил огт явагддаггүй 2.2010.02.05нд нийгэмлэгийн 8-р их хурлаар баталсан дүрмээс эрс өөр агуулгатай ашиг сонирхол давамгай хууль бус заалтууд орсон 3.Дүрэм нь ТББ-н тухай зарим заалтууд зөрчигдсөн 4. Нийгэмлэгийн баруун хойд хэсэгт байсан мото клубын склад байсан газрыг зарж өөртөө жип машин авч, буцаан зарж буцаан мөнгө байгуулгад өгөөгүй 5. Радио клубт зориулсан барилгыг зарсан 6.Төв байрны -1-р давхар чигтээ хиам, махны, тавилгын, ул боовны үйлдвэрүүд, хүнсний түгээлтийн компаний склад, гадны 1 оршин суугч түрээслэгч, хүнсний дэлгүүр байрладаг. -2давхарт махны үйлдвэрийн оффисс, Цагаан амьдрал ТББ, замын хүрээлэнгийн оффисс
-3-р давхарт Дашзэвэгийн дүүгийн Чага мөөгний үйлдвэр, жолооны эрх сэргээх сургалтын төв ба бусад түрээслэгчид байдаг.
7. Хойд хэсэгт байрлах авто дромын талбайд орон сууц барих зөвшөөрөл өгч Дэлгэрэх хотхоны барилга баригдсан. / талбай хэдэн м кв нь тодорхойгүй 2003 оны газрын үнэлгээ 2,5 тэрбум төгрөг боловч зарагдсан үнэ тодорхой бус/
8. Дэлгэрэх хотхонд /2019.1.1 байдлаар/ 540 айлын орон сууц ашиглалтанд орсон үүнээс 11 барилгыг БХТН-ийн зарим ажилчдад 50% хямд зарсан. Харин 87 орон сууцыг Д.Дашзэвэг төрсөн дүү Дашцэрэн, Д.Дашзэвэгийн хүргэн Оргил нар хувьдаа завшсан. Нэмж 108 айлын орон сууц баригдаж байгаа. Уг нь орон сууцнууд нийгэмлэгийн өмч байх ёстой.
9. Дүү Дашцэрэнд дулаан 4 том гражийн 1-ийг хууль бусаар хувьчилж өгсөн. / Дашцэрэнгээс бага мөнгө зээлээд өрөндөө байгуулгын том обьект өгсөн/
10. Дашцэрэнд авто сургуулийн урд талын мод, ногоон байгууламж бүхий том газрыг өгсөн.
11. Хүргэн хүү Оргилын Хаган палас компаниас 2015 онд 80 сая төгрөгийг нийгэмлэгт засвар хийхээр зээлсэн. Зээл төлөгдөлгүй явсаар энэ оны 6 сарын 29 хүртэл 206,627,707 төгрөг болсон. Энэ бол хууль бус.
12. Хамгийн том дулаан гражийг Оргилд олон жил төлбөргүй эзэмшүүлж байгаа, дулаан түрээсийн мөнгөө өгдөг байсан бол 91 сая төгрөгийг байгууллага авах байсан.
13. Нийгэмлэгийн дулаан гражид өвлийн цагт тавигддаг машинуудын төлбөр байгууллагын санхүүд огт ордоггүй. Авто дромын талбайд ашиглагдаж байгаа зөөврийн орон сууцнуудын түрээс болон асар их хэмжээгээр хэрэглэгддэг цахилгааны төлбөрүүд хийгддэггүй. 2018, 2019 онд түрээсийн болон цахилгаан, дулааны төлбөрүүд огт төлөгдөөгүй.
14. Нийгэмлэгийн залгаа хойд талын дотуур байрын 3-р давхарын байруудыг тэр чигт нь аймгийн зөвлөлийн зарим дарга нар болон бусад хүмүүст хувьчлан зарсан.
15. Баян-Өлгий, Хэнтий, Өмнөговь, Завханы хэсэгчилсэн бөгөөд бүтэн газрууд болон өөр аймгуудын зөвлөлүүдийн өмч хөрөнгөөс зарж борлуулсан.
16. Нийгэмлэгийн олон хэсэг объектуудыг хамаатан саднууддаа үнэ төлбөргүй ашиглуулдагаас болж нийгэмлэг ихээхэн өрөнд хэмжээний өрөнд ордог.
17.Д.Дашзэвэг нь архины хамааралтай болж сар бүр 7-30 хоногийн хугацаанд ажилдаа ирэхгүй эсвэл ажил дээрээ согтуу байх нь ердийн үзэгдэл болсон. ТСТ-ийн маргаантай ажлын чухал үеүдэд архи уугаад зугтаагаад алга болсон тохиолдол олон бий.
18. Д.Дашзэвэгийн дээрхи бусармаг үйл ажиллагаанаас болж БХТН-ийн ТСТ-ийг алдах үндэслэл болсон гэх мэт.
19. Д.Дашзэвэгийн дээрхи үйлдлүүд нь одоо Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албагы Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа болно.
Энэ үйлдлийг нь тус нийгэмлэгийн ажилчид болон ахмад ажилчид эсэргүүцэн тэмцэл хийж байгаа тухай манай сайт шууд сурвалжлага авч хүргэсэн билээ. Бид үргэлжлүүлэн та бүхэнд мэдээллийг мөрөөр сурвалжлага хийж хүргэх болно. Үргэлжлэл бий...