m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.08.23 08:58
483
"КИМБАБ ЧОНГҮГ" солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо

Чингэлтэй дүүргийн Кимбаб чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагаа, ашиглалтыг прокурорын тогтоолоор түр зогсоолоо. 37 дугаар байрны оршин суугчдаас  үйл ажиллагааг нь зогсоож өгөхийг хүссэн удаа дараагийн өргөдөл, энэ сарын 05-ны өдөр Чунчонхынгүг ХХК-ийн “Кимбаб чонгуг” ресторанаар үйлчлүүлж байсан иргэний хоолноос хар хорхой гарлаа гэсэн гомдлыг ирүүлсэний дагуу хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар бэлтгэсэн хоол хүнснээс дээж авдаггүй, дээжийн бүртгэл тогтмол хөтлөөгүй, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэж байгаа ундны усыг шинжилгээнд хамруулаагүй, их цэвэрлэгээ, байнгын болоод урсгал цэвэрлэгээг тогтмол хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн орон сууцны барилгыг хоолны газар болгон өөрчлөхдөө эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төсөлгүй, хүнсний бараа бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй байна. Өгсөн үүрэг даалгавар, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ аваагүй нь үйлчлүүлэгчдэд хоолны хордлого үүсэх эрсдлийг үүсгэж байжээ. Хэрэгт нийслэлийн прокурорын тогтоолоор зөрчлийн хэрэг нээж 57 хоногийн хугацаатай үйл ажиллагааг нь зогсоож лацадсан боловч эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэж, лац ломбыг зөвшөөрөлгүй авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн тул Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолын дагуу цагдаагийн хэлтэстэй хамтарч, үйл ажиллагааг албадан зогсоолоо.