m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.09.02 05:13
1115
Төмөр замын дээд сургуулийн оюутнууд сургуулийн захиргааны шийдвэрийг эсэргүүцэж жагслаа

Хичээлийн шинэ жилийн нээлттэй зэрэгцэн Төмөр замын дээд сургуулийн оюутнууд сургуулийн захиргааны шийдвэрийг эсэргүүцэж сургуулийнхаа гадаад жагслаа.

Оюутнууд: Бид сонголтоо хийж, Төмөр замын дээд сургуульд элссэн ч бидний саналыг авалгүйгээр Политехникийн коллеж руу шилжүүлж, дээд сургуулийн бус коллежийн дипломтой төгсгөх гэж байгааг эсэргүүцэж жагсаж байна. Учир нь ажил дээр гарахад дээд сургууль болон коллежийн дипломын ялгаа их гардаг гэдгийг бид үйлдвэрлэлийн дадлага хийх үедээ мэдэрсэн. Тиймээс дээд сургуулийн дипломтой төгсгөхийг шаардаж байна гэлээ.

Төмөр замын дээд сургуулийн багшаас болж буй үйл явдлын талаар тодруулахад: УБТЗ-ийн харьяа учир сургууль нь нэгдсэн удирдлагатай байдаг. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөө татан буулгаад Политехник коллеж болгох тушаал, шийдвэр гарсан. Гэхдээ Политехникийн коллежоо ТЗДС-тай нэгтгэж байгаа гэсэн боловч тусдаа хоёр удирдлагатай болчхоод байгаа юм. Нэг ёсондоо дээд сургууль, коллеж хоёр тус тусдаа захиралтай, тус тусдаа санхүү тооцоотой болсон гэсэн үг. Нэг биенд хоёр толгой залгачхаар хаашаа ч явж чадахгүй шүү дээ. Политехникийн коллежийн хувьд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь хичээл орох ямар ч бэлтгэл хангаагүй. Сургалтын хөтөлбөр, стандарт байхгүй. Шууд дээрээс ирсэн тушаалаар хүчээр дээд сургуулийнхаа харьяанд оруулчхаж байгаа юм. ТЗДС дээр байсан техникчийн сургалтыг тэр чигт нь Политехникийн коллеж руугаа хүчээр нэгтгэчхэж байгаа юм. Үүнийг оюутнууд эсэргүүцэж, жагсаж байгаа байх.  Оюутнуудын хувьд ялгаа байхгүй адилхан техникчийн боловсролоо эзэмших боловч диплом нь коллеж дээр гарах учир оюутнууд дургүйцэж байна гэлээ.

Шууд үзэх: