m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.09.02 09:08
177
Хятад Монголын хамтын ажиллагааны хүрээнд 10 цуврал зурагт номыг бэлгэлэлээ

БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Хятад орныг танин мэдэх" соёлын цуврал арга хэмжээ үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2019.09.02/ ном бэлэглэх ёслол боллоо. 

Хятад Монголын хамтын ажиллагааны хүрээнд ном хэвлэл солилцооны хөтөлбөрийг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөр нь 2015 оноос эхэлж хэрэгжсэн бөгөөд хамгийн анх “Амьтдын ёгт үлгэр”, 10 цуврал 2017 онд Дэлхийн болон Дундад улсын шилдэг 40 үлгэр, 2018 онд Шень Ши Си зохиолчийн шилдэг бүтээлүүд болох Дундад улсын лплл үеийн амьтны үлгэр 10 цуврал носуудыг бэлэглэж байжээ. Энэ удаагийн ном бэлэглэх ёслолын арга хэмжээгээрээ дамжуулан Сахиусан тэнгэрүүдийн сайхан суртахууны зурагт 10 цуврал номыг бэлгэлэлээ.

Эдгээр хүүхдийн номуудыг Монгол Улсын 21 аймаг, 365 сум, Хүүхдийн төв номын сангийн зөөврийн сангийн 30 төв, Ерөнхий боловсролын 700 гаруй сургууль, хувийн 21-н дунд сургууль, ТББ-ын дэргэдэх 30 хүүхдийн номын сан, уншлагын танхимуудад  болон нийт 1200 байгууллагуудад бэлэглэж, Монгол улсын хүүхэд багачуудын оюунд томоохон хөрөнгө оруулалтууд хийж байжээ. Мөн хүүхдийн төв номын сангийн хамт олон нахиа хөтөлбөрийн номыг хүүхэд багачуудад суртачлах зорилгоор алтан загасны үлгэр, гурван тоорой хүүхэлдэйн жүжгийн тоглолтыг бэлтгэж 2017 онд Өвөрхангай, Архангай аймагт, 2018 онд Булган, Хөвсгөл аймагт, 2019 онд Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Архангай зэрэг 10 аймгуудын хүүхэд багачуудад уншлагын өдөрлөгийг зохион байгуулан оролцсон хүүхэд бүрт ном бэлэглэх арга хэмжээг зохион байгуулж байжээ.