Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн багш, удирдлагууд сурагчдадаа 55 мянган төгрөгөөр биеийн тамирын хувцас авахыг шаардсан байна. Энэ тухай мэдээллийг сурагчдын эцэг эхчүүд мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсэн аж.
Тус мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль болон Хан-Уул дүүргийн сургуулиудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Бид хяналт шалгалтын ажил дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно гэлээ.