m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.09.13 06:54
578
"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙГ ЗУРГААН САРААР СУНГАЛАА

УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, цаашид үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон.

Дөнгөж сая УИХ-ын чуулганы хуралдаанаар \2019.09.13-ны Баасан гариг 14:30 цаг \ “Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэж зургаан сарын хугацаанд дахин сунгахаар боллоо. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

ШУУД ҮЗЭХ: