m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.09.13 09:30
885
НОСК-ИЙН АЖИЛЧИД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД НӨЛӨӨЛСӨН ҮҮ?

“Буянт-ухаа – 2” орон сууцны бүртгэл сонгон шалгаруулалт хэрхэн явагдаж байгаа бэ?

“Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлагдсан. Дээрх журмын дагуу цахим бүртгэл 7 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 5-ныг хүртэл явагдсан бөгөөд бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан. Ингээд цахим бүртгэлд хамрагдсан иргэдийг сонгон шалгаруулах ажил буюу эрэмбэлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс зохион байгуулж 08 дугаар сарын 13-ны өдөр “НОСК” өөрийн цахим хуудсандаа бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг ил тодоор байршуулсан. Үүний дараа 08 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан эхний шатанд тэнцсэн иргэдийн цаасан материалыг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл тэнцсэн иргэд нь анкетаар өгсөн мэдээллээ цаасаар ирүүлэн баталгаажуулж байгаа юм.

АТГ-аас энэ 7 хоногт “Нийслэлийн орон сууцны корпораци”-аас зохион байгуулсан түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад гаднаас нөлөөлсөн. НОСК хяналтаа муу хийсэн учраас ийм хэрэг гарлаа гэж мэдээлсэн. Үнэхээр муу ажилласан юм уу?

АТГ-аас энэ үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ-ийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд 8 дугаар сарын 8-ны өдөр хүргүүлсэн байдаг. Тус зөвлөмжийн дагуу НОСК цахим бүртгэлд бүртгүүлсэн  иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээлэл (өөрийн нэр, эцэг/эхийн нэр, бүртгэлийн дугаар)-ийг зорилтод бүлгийн ангиллаар нь ил тод мэдээлж, цахим хуудсандаа байршуулан, иргэд олон нийт танилцах боломжоор хангахын сацуу үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүрт нь АТГ-т мэдээлж байсан. Үүнийг АТГ зөвлөмжийн дагуу ажиллаж байна гэж өөрийн пэйж хуудсандаа мэдээлсэн байгаа.

АТГ-ын комиссар юу гэж хэлэв?

АТГ-аас Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нарын холбогдох хэргийн талаар хийсэн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуусан асуултад АТГ-ын олон нийттэй харилцах албаны комиссар хариулахдаа:

“Нийслэлийн орон сууцны корпораци”-д АЖИЛДАГГҮЙ албан хаагчид бүртгэлийн системд хандах оролдлого хийсэн нь тогтоогдож хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна хэмээн хариулсан юм.

Үнэндээ НОСК-иас мэдээлэл хийх бүртээ шунахайн сэдэлтэй бусдыг залилан мэхлэх үйлдлээс сэргийлээрэй. Хэрвээ тийм үйлдэл гаргасан хүн эргэн тойронд тань байвал хуулийн байгууллагад хандаарай гэдгийг удаа дараа сануулсаар байсан.

Бүртгэлийн системд гаднаас халдлага хийх, нөлөөлөх боломж байгаа юу?

НОСК-ын бүртгэлийн системд гаднаас нөлөөлөх ямар ч боломж байхгүй. Тухайн сонгон шалгаруулалт хууль журмынхаа хүрээнд явагдсан. Сонгон шалгаруулах комиссын хуралд хөндлөнгийн хяналтаар хуулийн байгууллагууд болон иргэнийн нийгмийн төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, зарим иргэдийн төлөөлөл байлцаж хяналтаа тавьсан. Жнь: ахмад настан ангилалд 90 настай хүн тэнцсэн байхад дунд нь 80 настай 70 настай хүн орж болохгүй, мөн төрийн албан хаагч гэсэн ангилалд 35 жил улсад ажилласан хүн тэнцэж байхад дунд нь 15 жил ажилласан хүн мөн л орох боломжгүй. Зорилтот бүлэг тус бүр сонгон шалгаруулах эрэмбэлэх ажлыг хууль журмын дагуу зохицуулж өгсөн байгаа. Энэ болгон нь давхар цаасан материалтай нь тулгаад явж байгаа учраас ямар нэгэн байдлаар гаднаас нөлөөлөх боломж байхгүй гэдгийг мөн хэллээ.

Орон сууцны сан носк-той ямар холбоотой вэ? 7 орон сууцны асуудал яригдаж байна.

Энэ долоо хоногийн даваа гарагт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр 2016 онд хэрэгжиж байсан Орон сууцны сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Тухайн үед буюу 2016 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дэд даргаар ажиллаж байсан хүн орон сууцны сангаас 7 байрыг хувьдаа завшсан асуудлаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгагдаж байна гэсэн юм. Энэ орон сууцны сан нь манай байгууллагатай  ямар ч холбоо хамаарал байхгүй.

ШУУД ҮЗЭХ: