m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.09.16 09:54
231
​Эрчимжсэн мал аж ахуйн суурьшлын бүс шинээр байгуулах ажил 50 орчим хувьтай байна

Дархан-Уул аймаг газар тариалангаа түшиглэн, эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх зорилт тавин “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд махны чиглэлийн өндөр ашиг шимтэй үхрийг худалдан авах тендер зарлаж Сэлэнгэ үүлдрийн 100 толгой хээлтэгч, 3 бухыг худалдан авсан. Тус өндөр ашиг шимтэй үхрийг байршуулах эрчимжсэн мал аж ахуйн суурьшлын бүсийг Хонгор сумын 2 дугаар багийн Хар бэлчирт бий болгохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус суурьшлын бүсийн ажил 60 хувьтай явагдаж байна. Гүйцэтгэгчээр “Хас жинст” ХХК ажиллаж байгаа бөгөөд энд үхэр тугалын хашаа, тугалын саравч, үхрийн тэжээл хадгалах агуулах, худаг, усалгааны нэгдсэн систем, үхэр жинлэх авто пүү, зарим тоног төхөөрөмжийг байршуулах юм байна. Энэхүү үүлдрийн үхрийн тугал 25-30 кг жинтэй төрөх бөгөөд нас гүйцсэн бух 550-650 кг, үнээ 380-450 кг жинтэй байдаг байна. Ингэснээр цөөн тооны өндөр ашиг шимтэй үхэр сүргийг бий болгож эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж манай аймагт бий болно.