Урин дулааны улирал болж нийслэлийн иргэд зусландаа гарч байгаатай холбогдуулан зуслангийн чиглэлийн замын хөдөлгөөн ажлын өдрүүдийн оройн цаг, амралтын өдрүүдэд ачаалал ихтэй болдог. Тиймээс Нийслэлийн Тээврийн газраас энэ сарын 9-нээс эхлэн зуслангийн долоон чиглэлд их багтаамжийн болон микро автобусуудыг явуулахаар төлөвлөжээ. Их багтаамжийн автобусууд Гүнт-Жигжид- Тэнгис кино театр, Гоодой- Тэнгис кино театр, Баянбулаг- Тэнгис кино театр чиглэлүүдэд Долоон буудлаас Майхантолгой, Яргайтын богино, Яргайт, Хуурай мухарын чиглэлд бага багтаамжийн автобус үйлчилнэ. Зуслангийн автобусаар том хүн 600 төгрөгөөр, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм.