Ерөнхий сайд Н.Алтанхуяг Чингис бондоос 2.8 тэрбум төгрөгийн зээл авч фермийн аж ахуй байгуулж, Францаас мах сүүний хосолмол монтбейльярд үүлдрийн 150 үнээ оруулж ирсэн “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн үхрийн фермтэй танилцлаа. Энэ ферм нь Улаанбаатараас 100 орчим км зайд байрладаг тус ферм нийслэлийн иргэдийг жилийн дөрвөн улирлын турш баталгаатай, өндөр чанартай сүүг нийлүүлэх аж.
Францаас анх 150 үнээ авчирсан, үнээнүүд төллөж сүргийнхээ тоог 120-иор нэмэгдүүлжээ. Одоо 170 толгой монтбейльярд үүлдрийн үхэртэй болоод байгаа аж. Монгол үнээнээс өдөрт 4-5 литр сүү саадаг бол монтбейльярд үүлдрийн үнээ өдөрт 20-25 литр сүүний гарцтай төдийгүй сүү нь уураг тэжээл өндөртэй ажээ. Фермийн хамт олон "Сүүлийн 20 жилд малын халдварт өвчин гараагүй Франц улсыг, ялангуяа, өндөр уулын бэлийн монтбейльярд үүлдрийн үхрийг сонгосон. Фермийн ирээдүй маань гэрэл гэгээтэй харагдаж байна" хэмээн Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлсэн юм. Тэд энэ сард нэмж 160 үнээ Францаас оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Дөрвөн мянган га-д тэжээлийн бүх төрлийн ургамал тариалдаг, үхрийн тэжээлээ 100 хувь “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн өөрсдөө хангадаг.