m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.06 01:22
122
Зуслангийн долоон чиглэлд автобус явж эхэлнэ

Урин дулааны улирал болж нийслэлийн иргэд зусландаа гарч байгаатай холбогдуулан зуслангийн чиглэлийн замын хөдөлгөөн ажлын өдрүүдийн оройн цаг, амралтын өдрүүдэд ачаалал ихтэй болдог. Тиймээс Нийслэлийн Тээврийн газраас энэ сарын есний өдрөөс эхлэн зуслангийн долоон  чиглэлд их багтаамжийн болон микро автобусуудыг явуулахаар төлөвлөөд байна. Тодруулбал, Их багтаамжийн автобусууд Гүнт-Жигжид- Тэнгис кино театр, Гоодой- Тэнгис кино театр, Баянбулаг- Тэнгис кино театр чиглэлүүдэд Долоон буудлаас Майхантолгой, Яргайтын богино, Яргайт, Хуурай мухарын чиглэлд бага багтаамжийн автобус үйлчлэх юм байна. Үнэ тарифын хувьд том хүн-600, хүүдэд-200 төгрөгөөр зорчих юм байна.