БНХАУ-ын Үндэсний баяр энэ сарын 1-3-ны өдөр тохиож буйтай холбогдуулан Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна. Харин онгоцны нислэгүүд болон Олон Улсын галт тэрэг хуваарийн дагуу явагдаж, иргэдэд үйлчилнэ.
Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хоёр орны Засгийн газрын хэлэлцээрт талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана гэж заасан байна.