m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.06 01:32
82
Жуулчдад зориулсан “Монгол урлагийн гайхамшиг” тун удахгүй нээлтээ хийнэ

Урин дулаан цаг ирж, Монгол орныг зорих жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаатай холбогдуулан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон шинэхэн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болжээ. “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт нь Монгол ёс, зан заншил, өв соёлын гайхамшгийг урлагаар дамжуулан сурталчилах зорилготой бөгөөд энэ сарын 15-нд 18.00 цагт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад нээлтээ хийх аж. Тус тоглолтод найруулагч Д.Ганболдын “Нүүдэлчдийн аялгуу”, Н.Болдын “Салхины дууль” тоглолт, Д.Баярбаатарын “Монголын их хатад” бүжгэн туульс зэрэг тогрлолтуудын шилдэг номер болон ардын урлагийн төрлүүд болох уртын дуу, морин хуур, хөөмий, ардын бүжиг, үндэсний хөгжмийн үзүүлбэрүүдийг багтсан аж. Дашрамд дуулгахад ирэх сарын 5-аас эхлэн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярт зориулан “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” гэх баярын тусгай тоглолтоо тоглохоор бэлтгэл ажилдаа орсон аж.