Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нь бусдын гарт хутгалуулсан гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын нарийн бичгийн даргаас тодруулахад “Бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн. Тэрнээс хэн нэгэн хүнд хутгалуулаагүй. Ажлын ачааллаас болж ядаргаанд орсон. Цахим орчинд тархаад байгаа мэдээлэл худлаа” гэсэн бол Сүхбаатар дүүргийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан “Хүнд хутгалуулсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Бидэнд байгаа мэдээллээр түгжрэл болсон гэсэн” хэмээх хариулав. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа бусдад хутгалуулсан нь үнэн бөгөөд ойр орчных нь хүмүүс үүнийг ихээхэн нууцалж байгаа гэнэ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин