m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.06 02:27
820
Монгол улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат түрүүллээ

Монгол -Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" үүсэн байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Чингэлтэй хайрханы хишиг барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 хүчтэн зодоглов. Булган аймгийн Могод сумын харьяат улсын өсөх идэр начин Э.Энхбат түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв. Барилдааны их шөвгийн дөрөвт Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнх, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат улсын начин  Б.Сугаржаргал нар шалгаран үлдсэн юм.