Үндэсний үйлдвэрлэгч, Монгол ээтэн гутлын үйлдвэр “Энх Уянга” ХХК 100,000 гаруй гишүүд дэмжигчидтэй Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элслээ.
"Энх-Уянга" ХХК нь 1993 оноос одоог хүртэл 26 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үндэсний хэв маяг, уламжлалыг шингээсэн "Домог" нэрийн Монгол ээтэн гутал үйлдвэрлэдгээрээ хэдийн олонд танигдсан.
Тус үйлдвэрийн хамт олон Монгол цамц төдийгүй Европ хувцсан дээр ч өмсөж болохуйц торгон, Итали, Герман арьсан ганган чамин, орчин үеийн загварлаг, хөлд эвтэйхэн Монгол гутлыг үйлдвэрлэж байна.
Холбоо барих утас: 9999-3590