m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.11.05 09:11
467
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДЭЭ АЙМГИЙН ХӨРӨНГӨӨС ОРОН СУУЦ ОЛГОЖЭЭ

Аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр найман гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлсэн юм байна. Найман айлаас нүдээ олсон нь 3 ихэр хүүхэдтэй Э.Одхүүгийнх гэдгийг орон нутгийнхан хэлж байна. Харин үлдсэн долоо нь Засаг ноёны тойрогт багтдаг нөхөд гэнэ. Тэр дунд өөрийнх нь туслахаар ажилладаг боломжийн амьдралтай, сэхээтэн гаралтай Б.Мөнхбаяр, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Ганди нар төрийн албанд ороод хоёрхон жил болоод Засаг дарга Д.Батлутын ачаар 71.8 метр/квадрат гурван өрөө орон сууцтай болжээ.

Цаашлаад өнөөх орон сууцанд  аймгийн Засаг даргын Тамгын газрын 

-Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жамболат,

- Хурлын бодлого хяналт хариуцсан ахлах ажилтан Б.Золоо,

- Барилга хот байгуулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн С.Нансалмаа,

- Ахлах нягтлан бодогч Л.Дуламжав,

- Аж ахуйн нярав Д.Уртнасан,

-НБХ-ийн Ахмад настан, биеийн тамир, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Амарзаяа,

-Албан хэрэг архивын эрхлэгч Ц.Хишигсүрэн нарын хүмүүс багтсан байгаа юм.

Эдгээр хүмүүсээс гадна ах, дүү амраг саднаараа орон сууцны дэмжлэгт хамрагдсан жагсаалтын 3-т нэр нь торойх Хууль зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг ч байх юм. Б.Ганзориг өмнө нь ихэр дүү нараа орон сууцтай болгоод зогсохгүй өөрөө ч өнөөх дэмжлэгийг хүртсэн байна.