m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.11.06 02:30
163
ӨНӨӨДӨР Ц.ОДБАЯРЫГ БНСУ-Д БАЙЦААЛТ ӨГӨХ ҮЕЭР СААТУУЛЖ МАГАДГҮЙ

БНСУ-ын хэвлэлүүдээр манай улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ц.Одбаяртай холбоотой мэдээлэл цацагдсаар байгаа. Өнгөрсөн сарын 31-нд Улаанбаатар-Инчеоны чиглэлд "Корейн Эйр" компаний онгоцонд зорчиж явахдаа үйлчлэгч солонгос бүсгүйн өгзөгт хүрсэн гэх хэрэгт холбогдон тус улсын цагдаагийн байгууллагад түр саатуулагдаад байсан ч дипломат дархан эрх эдлэн цагдаагийн байгууллагаас суллагдаж нислэгээ үргэлжлүүлэн Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Индонекийг зориод байсан юм.

Тэгвэл өнөөдөр БНСУ-д ирж тус улсын цагдаагийн байгууллагад байцаалт өгөх болсон талаар Инчеоны цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлжээ. Энэ үеэр түүнийг БНСУ-ын хуулийн байгууллагаас саатуулж болзошгүй байгаа тул тус улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яамны ажилчдыг бүрэн бүрэлдэхүүнээрээ тус асуудал дээр ажиллах үүргийг манай Гадаад харилцааны яамнаас өгсөн талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.