Өнгөрсөн 7-р сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЖДҮ сангаас давуу эрхээ ашиглан зээл авсан гэх УИХ-ын нэр бүхий 49 гишүүнд хэрхэн хариуцлага хүлээлгэх, ажлын явц ямар байгааг тодруулахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн байна. Хүсэлийн хариуд АТГ-ын ахлах комиссaр н.Буянтүмэн албан тоот бүхий хариуг өгсөн байна. Үүнд:
“Санхүүжилтэд хамрагдсан иргэн, аж ахуй нэгж дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, Хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34 төрийн албан хаагч эрх мэдэл бүхий хүмүүс, 11 нь УИХ-ын гишүүний албан тушаалтай хамаарал бүхий аж ахуй нэгж байгааг тогтоосон байна. Үүний 8 нь мөнгө угаасан үйлдлийг тогтоосон” гэх албан бичиг ирсэн байна.
Үүний дараагаар
АТГ-ын ахлах комиссар н.Буянтүмэн, АТГ-ын дарга З.Дашдаваа нарыг прокурорын байгууллагаас дарамталсан.
2011 онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд хийж байх үед МУ саарал жагсаалтад орсон. Үүнээс хойш 2017 онд дахин саарал жагсаалтад орох тухай яригдаж эхэлсэн. Өнөөдөр мөнгө угаасан ямар ч хэрэг шүүхээр шийдэгдэхгүй байна. Ядаж дээрх нэр бүхий 8 гишүүний асуудлыг шийдвэл саарал жагсаалтаас гарах талтайг дурдлаа.
ОУ-ын Валютын сангийнхан Жеймс Мин гэж нэртэй хүнээс Банкны холбооны 27 гишүүн зөвлөгөө авсан. Тухайн хүн хэлэхдээ “ОУ-ын Валютын сан манай улсыг саарал жагсаалтаас гаргахын тулд явна. Гэхдээ дахиад орбол саарал нь “хар” болох учраас цаашдаа хэзээ ч орохгүй байх тогтолцоо нөхцлийг шийд” гэсэн байна.
ШУУД ҮЗЭХ: