m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.11.09 12:37
990
"Тэнгэр шиг бай" тоглолтын сэтгэл хөдөлгөм АГШИН

МУГЖ, дуучин Т.Ариунаа 10 жилийн дараа "Тэнгэр шиг бай" тоглолтоороо үзэгч, фенүүддээ бэлэг барилаа. 

Бүхий л амьдралаа урлагт зориулсан түүний дундаршгүй эрч хүчээс хуваалцах гэсэн олон олон фенүүд нь Буянт-Ухаа спорт цогцолборыг дүүргэж, хайртай дуучныхаа сэтгэлд хоногшсон дуунуудыг нь сонсон нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрүүлсэн. Тоглолтын үеэр гавьяат "Хань минь үргэлж дэргэд байгаарай" дуугаа дуулах үеэр түүний нөхөр Г.Буяндорж тайзнаа 1000 цэцгийн баглаа барьсаар гарч ирсэн нь тоглолтын сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байлаа.

МУГЖ Т.Ариунаа "Би ханийнхаа тухай хэдэн үг хэлэхийг хүсч байна. Би ханьтайгаа 22 дахь жилдээ амьдарч байна. Өнөөдрийг хүртэлх энэ бүх хугацаанд миний аашийг, миний дураараа занг, урлагийн ажлаа хийх гээд энэ бүхнийг тэвчиж, өдийг хүрч, тоглолтын ар талын бүх ажлыг зохион байгуулж чаддаг миний тулах хүч болж яваа ханьдаа баярлалаа. Намайг битгий орхиж яваарай" хэмээсэн юм.

Түүнчлэн энэ үеэр гавьяатын бага хүү Канад улсаас мэндчилгээ дэвшүүлж, аав ээж хоёрынхоо баярын нулимсыг унагаад амжсан. Тэрээр "Гэр бүлдээ болон энд хуран цугласан Монголчууддаа баярлаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна. Би бага байхаасаа урлагийн хүний амьдрал ямар хэцүү, ямар шахуу цаг хугацаанд өрнөдгийг мэдэрч өссөн. Тиймдээ ч ээж минь өдийг хүртэл ажил амьдралаа бүгдийг зохицуулж ирсэн. Ээж минь өглөө болгон намайг сэрээж, өглөө болгон цайг минь бэлдэж уулгадаг байсан. Энэ бүхнийг амжуулна гэдэг зөвхөн эмэгтэй хүний чадах гайхамшиг юм болов уу, эхнэр хүний гайхамшиг юм уу, ээж хүний гайхам шиг юм болов уу гэж би боддог байсан.  Таныхаа дэргэд  байж цэцэг бариад, таныгаа тэврээд баяр хүргэж чадаагүй ч алтан тайзан дээр нь ингээд мэндчилгээ дэвшүүлж байна. Гэр бүлээрээ маш их бахархдаг шүү. Өнөөдөр бол таны минь өдөр ээжээ. Таныг энэ өдрийг бүтээхийн төлөө өчигдрөөс биш, өнгөрсөн 7 хоногоос биш маш олон жилийн өмнөөс өдөр бүр хичээн бэлдэж ирснийг хүү нь мэдэж байгаа болохоор маш их бахархаж байна. Тандаа  амжилт хүсье. Хязгааргүй их хайртай шүү" гэсэн юм.

Бичлэг үзэх: