m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.06 07:03
102
Маргааш УИХ-ын гишүүн Б.Бат Эрдэнийн төрсөн өдөр

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнийн 50 насны ой маргааш тохиож буй. Түүнийг 50 нас хүрч буйтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзан, уламжлал ёсоор  мөнгөн аяга, хадаг гардуулав.

Сүүлийн 10-аад жил улстөрийн тогоонд чануулж буй,УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 1964 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд хатан Хэрлэнгийн хөвөөнд мэндэлжээ. Тэрбээр 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.