m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.06 07:30
638
УБТЗ-ын түүхт 65 жилийн ой өнөөдөр тохиож байна

Улаанбаатар төмөр зам Орос-Монголын хувь нийлүүлсэн компанийн түүхт 65 жилийн ой энэ өдөр тохиож байна. Тэртээх 1949 онд хамтарсан үйлдвэр байгуулахаар энэ өдөр гарын үсэг зуржээ. Энэхүү түүхэн өдрийг угтан Улаанбаатар төмөр замын төв буудал олны хөлд дарагдсан юм. Учир нь Найрамдал хөшөөнд ОХУ-ын Төмөр замын тэргүүн дэд ерөнхийлөгч Морозовоор ахалсан албаны хүмүүс болон үе үеийн төмөр замчид цэцэг өргөлөө. Манай улсад 1950-аад онд 12 уурын зүтгүүр явж байсны нэг болох Оросын арван хөлт уурыг тэргийг төв буудлын баруун талд хөшөө болгосон байв. Уг уурын тэрэг нь 1962 он хүртэл хоёр орын ачаа тээвэрт явж байсан ажээ. Үүний дараа үе үеийн зүтгүүрийн 10 гаруй тэрэг төмөр замаар ар араасаа эгнэн явсан нь цугласан иргэдийн сэтгэлийг бясгав. Мөн БАМ-ын төмөр замын хөгжлийг харуулсан 40 гаруй түүхэн дурсгалт гэрэл зургийг үзэсгэлэнг олон түмэнд дэлгэсэн байлаа. Энэхүү түүхэн ой явдлыг сурвалжлахаар ОХУ-ын хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага ирсэн байв.

Өнөөдрийн байдлаар УБТЗ компанид 15 мянган төмөр замчин ажиллаж байгаа аж. Дээрх албан хаагчдынхаа дунд түүхт 65 жилийн ойгоо угтан гурван сарын хугацаанд урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахаас гадна эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна.