УИХ-ын гишүүн, Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын тогтоол боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр: "Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг 2018 оны тавдугаар сард байгуулагдаж, 2019 оны эхэн хүртэл ажилласан. Д.Тэрбишдагва гишүүнээр ахуулсан уг ажлын хэсэг дүгнэлтээ байнгын хороонд танилцуулсан. Ажлын хэсгийн гаргасан зөвлөмжүүдийг үндэслээд УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулаглдаж миний бие ахалж ажилласан. Шийдвэрүүд гаргасан.
Нэгдүгээрт, 2009 онд байгуулсан хоёр гэрээ бий. Эхнийх нь хөрөнгө оруулалтын гэрээ. Дараагийнх нь Хувь нийлүүлэгчдийн гэрээ. Энэ гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн тул одоогийн хуульд нийцүүлэх заалт оруулсан.
Хоёрдугаарт, Дубайн гэрээний төлөвлөгөө бол Олон Улсын гэрээ биш. Гэрээний нэг салшгүй хэсэг байх ёстой юу үгүй юу. Рио тинто компанийг Оюутолгойн ордыг ашиглах удирдлагын баг гэж тодорхойлсон. Оюутолгой төслийн төлөвлөгөө ёсоор 2041 онд Монгол Улс одоо байгаа 34 хувь дээр 16 хувь нэмж худалдаж авах нөхцөлтэй. Энэ асуудлыг авч үзээд "Дубайн гэрээг цуцал" гэсэн саналыг ажлын хэсэг гаргасан. Хөрөнгө оруулагч талтай ширээний ард сууж ярилцах хэрэгтэй гэсэн санал ч уг дүгнэлтэд бий. Энэ саналыг УИХ-аас Засгийн газарт чиглэл болгон өгөх байх.
Шууд үзэх: