m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.11.19 09:24
449
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун заамдаж авчээ

Өчигдрийн МАН-ын хаалттай хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарын хооронд ширүүхэн маргаан өрнөж, заамдалцах дээрээ тулсан байна. Энэ мэдээллийг хуралд суусан намын зарим гишүүд үгүйсгэхгүй байгаа юм. 

Тэдний маргаан Дубайн гэрээний талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлэх үеэр болсон байна. Түүний байр суурийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун эсэргүүцэж "Риотинто"-гийн талд байнга зогсдог гэж ширүүхэн хэлсэн бол хариуд нь Ц.Нямдорж сайд Х.Болорчулууныг олон жил шантааж хийсэн,  одоо боль гэхчлэн хэгжүүрхсэнээс болж Х.Болорчулуун гишүүн уурсаж,  Ц.Нямдорж сайдын хоолойг нь боож түлхсэн байна. Хоёр гишүүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар салгажээ.