m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.06 08:50
25757
Эхийн хайр

Ижий сэтгэлээс бүтсэн энэ л хөх тэнгэрийн  доор  үдшийн бүрийг үргээж,  өглөөний нарыг урин залж, цайныхаа дээжийг тэнгэртээ өргөж үр хүүхдүүдээ хөх тэнгэртээ даатгаж, цаг бусын бүхнээс үр хүүхдүүдийг минь энэ л тэнгэр аварч өршөөдөг хэмээн итгэдэг ижий хайрын их хүч ийм буюу…

Эх хүн хүүхдээ үнсэх болгонд эх хүний магнайны атираа нэгээр тэнийж, үсний хар ширхэг нэгээр нэмэгддэг гэдэг. Арван сар тээж, ангир уургаа шимүүлэн өсгөсөн  ээждээ зориулж цаг гаргаж ээждээ очиж үнсүүлж, ээждээ эрхэлж байгаарай . Тэр тоолонд ээжийн чинь хатсан хөх хүртэл ивэлдэг юм.

Цэцгийн шүүдэр цуглуулж цай чанаж өглөө ч дөнгөж “ганцхан” шөнө өндийж хөхүүлсний төдийхөн ачийг хариулж бардаггүй гэдэг.

Ижийгээ хайрлаж яваарай.