Иран улсад төрсөн, алдартай тамирчин, Жүдо бөхийн +81 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртэж байсан Моллаей Саеид нь өчигдөр МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол улсын иргэн болсон.
Тэгвэл Моллаей Саеидэд сүмо бөхийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Давгадорж гурван өрөө байр хувийн зүгээсээ бэлэглэж буйгаа сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Моллаей Саеид нь жудо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг барилддаг, 27 настай бөгөөд арванхоёрдугаар сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндаод болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгүүлсэн юм. Дашрамд мэдээллэхэд, Иран улс тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосноос болж, тэрбээр ийнхүү Монгол Улсын иргэн болж, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцох эрхээ аваад байна.