Гангар хун нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг том шувуу юм. Манай оронд тайга, ойт хээр, тал, говийн бүсийн томоохон гол, нууруудад өндөглөн зусна. Биеийн урт нь 140-160 см, далавчаа дэлгэсэн урт 205-275 см ба 8-20 кг жинтэй байна. Хошуу нь шар өнгө давамгайлсан хар өнгөтэй. Гангар хун нь өргөн, их устай газрыг эрхэмлэх ба ихэнх цагаа усанд өнгөрөөнө.
Энэ шувуу нь хэдэн зуун бээр газрыг туулан нүүдэллэж, Европын хойд хэсэг болон зүүн Азийн нутгаар өвөлждөг. Гангар хун нь хосоороо амьдрах ба хамтран үүрээ засна. Эм хун 4-7 ш өндөг гаргаж дарна, эр нь үүр болон гэр бүлээ хамгаалах үүрэгтэй. 36 өдөр дарсны дараа бор эсвэл саарал өнгийн дэгдээхэй гардаг байна. 120-150 өдрийн дараа нисэж сурна. Хүнд том биетэй тул нисэхээс өмнө гүйж, эрч авдаг байна. Монголд үржлийн үедээ нүүдэллэн ирдэг бөгөөд гурав болон дөрөвдүгээр сарын сүүлээр ирдэг байна.Нуур, уан сан, зэгс шагшуурга, жижиг голын эрэг орчмоор амьдардаг юм байна.