Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран төмөр замын РА-2 маягийн “Railbus”-ийг Амгалан-Толгойт, Толгойт Амгалангийн чиглэлд өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явуулж эхэллээ. “Railbus” нь үдээс өмнө, үдээс хойш гурван удаа нийт зургаан удаагийн тээвэрлэлт хийж, Толгойтоос Амгалан хүрэхдээ Толгойт, Таван шар, "Барс-2" буюу "Хархорин" зах, Вокзал, Дунд гол, "Нарантуул" зах, Жанжин клуб гэсэн байршлуудад зогсох юм.
Үдээс өмнө иргэдэд үйлчлэх эхний Railbus нь Толгойт өртөөнөөс 7:12 цагт хөдлөж, Таван шарын буудалд 7:17, "Хархорин" буюу "Барс-2" захын буудалд 7:23, Улаанбаатар төв буудал буюу Вокзалд 7:30, Амгалан өртөөнд 7:44 цагт очих юм байна. Үдээс хойш иргэдэд үйлчлэх сүүлчийн Railbus нь Амгалан өртөөнөөс 18:20 цагт хөдөлж, Толгойт өртөөнд 19:10 цагт ирэх юм байна. Railbus-аар Толгойтоос Амгалан хүрэхдээ 3500 төгрөгөөр үйлчлүүлэх бол Толгойтоос 5 шар хүртэл 500, Хархорин хүртэл 1000, Толгойтоос Вокзал хүртэл 1500 гэх мэтчилэн буудал бүрт 500 төгрөг нэмэгдэнэ. Railbus-ийн үнэ болон цагийн хуваарийг доорхи хүснэгтээс дэлгэрэнгүй үзнэ үү.