m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.06 09:21
2821
Ёотон шархыг хурдан эдгэрүүлнэ

Францын мэс засалч Жан Луй Трауйе, түүний хамтран зүтгэгчид мэс засал хийсний дараа өвчтөний шарханд ёотон урсгаж түрхвэл илүү хурдан эдгэрдгийг баталжээ.

Тэд туршилтаар өвчтөний шархыг антибиотикоор эмчлэхэд 85 хоног эдгэрдэг бол ёотон түрхсэнээр 54 хоногт эдгэрдэг болохыг тогтоов. Үүний нууц нь ёотон шархны доторхи микро организмаас чийгийг өөртөө татаж тэднийг устгадагт оршино.

 

Хүн хоногт 100 гр чихэр буюу 400 ккал илчлэг хэрэглэхэд хангалттай. Энэ хэмжээнээс давсан үед чихэр биеийг таргалуулж, элдэв хорт хавдар, чихрийн шижин өвчин үүсэх үндэс болдог байна. Харин ёотонд 99.9 хувийн цэвэр сахар агуулагддаг тул түргэн шингэж, биед илчлэг бага өгдөг. Өөрөөр хэлбэл, сахар усанд сайн уусч, организмд хялбар шингэж энергийг нөхдөг байна. Мөн мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулж ядаргаа тайлдаг аж. Гэхдээ энэ зөвхөн чихэрлэг бүтээгдэхүүний зохистой хэрэглээний үед хэрэгждэгийг та битгий мартаарай.