АНУ-ын “Keck” эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Хүүхдийн ажиглалт судалгааны төв, Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хамтраад хийжүүлсэн ундаа хүний биед хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Судлаачид гурван өөр лабораторид, гурван өөр аргаар орцыг шинжилж үзжээ.
Ингэхэд тэд хийжүүлсэн ундаа нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн их элсэн чихэр агуулдаг гэдгийг олж тогтоосон байна. Тэд өргөн хэрэглээний 34 ундааны химийн найрлагад дүн шинжилгээ хийхэд Coca Cola, Sprite, Dr Pepper, Mountain Dew ундаануудад агуулагдаж буй фруктоз глюкозоосоо 50 гаруй хувь илүү хэмжээтэй байсан аж. Харин хүний бие ийм хослолтой сахарт зориулагдаагүй гэнэ. Мөн эдгээр сахар нь таргалалт, чихрийн шижин, элэг, зүрхний өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг аж.
Учир нь глюкоз нь хүний биед энерги болдог бол фруктоз нь таргалуулахаас өөр ашиг тусгүй байна. Ер нь хүний бие их хэмжээний сахарыг хүлээн авах нь зохимжгүй байдаг гэнэ.
Г.Төгөлдөр