Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж, оронд нь орчин үеийн стандартад нийцсэн музей байгуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг тухайн үед зарим иргэд болон ТББ-аас эсэргүүцэж байсан ч эцэст нь давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг гүйцэтгэх засгийн талд гаргасан бөгөөд ингэснээр тус музейг өнгөрсөн 11 дүгээр сараас нурааж эхэлсэн юм. Барилгыг нураах явцад өмнө нь байсан соёлын үнэт өв болох хоёр арсланг Богд хааны ордон музейд шилжүүлэх шийдвэрийг гаргаж, энэ сарын 5-ны өдөр Нийслэлийн хот тохижилтын газрын машин ачиж явсан байдаг. Гэсэн ч хос арслан өнөөдрийг хүртэл Богд хааны ордон музейд ирээгүй талаар тус музейн зүгээс дараах тайлбарыг өглөө.
ШУУД ҮЗЭХ: