m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.12.19 09:58
721
Б. БАТЗОРИГ ЭХНЭРИЙНХЭЭ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ОЛОХООР ГАР УТАСНЫ ЭКО ТАВИУР ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Масс телевиз сошиал мэдээгээрээ иргэн Б.Батзоригийг онцолж байна. Учир түүний эхнэр н.Мөнхзаяа онош нь тогтоогдохгүй 2017 оноос хойш хүндээр өвдөж, эмч нар 2 ч удаа ар гэрийнхэнийг нь цуглуулж салах ёс гүйцэтгүүлж байжээ. Үүний дараа тэрээр бүх зүйлээ зарж мөнгө цуглуулж эхнэрээ БНХАУ-д эмчлүүлэхээр очсон ч мөн л оношийг нь тогтоож чадаагүй байна. Гэхдээ Батзориг эхний ээлжинд 30-40 сая төгрөг цуглуулж чадвал эхнэрээ БНСУ-д аваачиж оношыг нь тогтоолгож, тохирсон эмчилгээг нь хийлгэснээр эхнэрээ эрүүл саруул болгох боломжтой болжээ. Тиймээс тэрээр элэг нэгт монголчуудаасаа зүгээр хандив гуйхгүйн тулд модоор урласан эко утасны тавиураа өртөгт үнээс нь хямдаар худалдаалж байгаа юм. 

Эхнэрийнх нь бие одоо бүр тааруухан хэвтэрийн байдалтай байгаа учир шөнөдөө эхнэрээ сахиж, өдөр нь хүн гуйж харуулаад өөрөө үйлдвэрийн жижиг байрандаа ирж эко утасны тавиураа урладаг байна. Мөн модоор урлахад маш олон дамжлаг дамжиж, сийлж хийдэг учир ажиллагаа ихээр шаарддаг байна. Түүнд утасны тавиур хийхээс өөр том ажлын санал түүнд ирдэг ч эхнэрээ 3 хүүхдээ орхиж явахгүйн тулд одоохондоо ажлын саналаас нь татгалзаж байгаа гэдгээ хэлж байлаа. 

Түүний одоо чин сэтгэлээсээ хүсэж байгаа ганц зүйл нь эхнэрээ эрүүл саруул болгох. Тэрээр ахиж эхнэрээ эмнэлэгийн орон дээр өвдөж, шаналж хэвтэж байгааг нь харахаас сэтгэл нь эмтэрч байгаагаа хэлж байлаа. 

Батзориг 3 жил гаруйн хугацаанд шантралгүй эхнэрээ эрүүл саруулж болгохоор хичээнгүйлэн өдөр шөнөгүй ажилласаар байгаа юм. Түүний хичээл зүтгэлийг нь иргэд, албан байгууллагууд үнэлж түүний урласан модон эко утасны тавиураас худалдан авалт хийх болсон нь түүнд маш их урам зоригийг хайрлажээ. Хэрэв үзэгч та түүний эхнэрийн эмчилгээнд хандив өргөж, иргэн Батзориг болон түүний 3 хүүхдийг ээжтэй нь элэг бүтэн үлдээж, түүнд туслахыг хүсвэл 88012343 дугаарт холбогдож 100 айл дахь түүний үйлдвэрийн байранд очиж уулзах боломжтой. 

Шууд үзэх: