m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.12.19 12:12
409
“ЧИГЛЭЛ” ХХК ISO 9001-2015 ЧАНАРЫН ТОГТОЛЦООГ ҮЙЛДВЭРЛЭЛДЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ

Монголчууд бид зах зээлийн шуурганд өртөн өөрсдийн үйлдвэрлэсэн бүхий л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг импортоор оруулж ирдэг байсан цаг саяхан. Тэгвэл эх орондоо үйлдвэрлэл эрхэлж, баялаг бүтээж байгаа үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний  чанар стандарт өдрөөс өдөрт сайжрахын зэрэгцээ гаднын зах зээлд гарах нөхцөл бүрдсээр байна. Энэ ч утгаараа хүнс, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа засвар үйлчилгээ явуулдаг үзэгч та бүхний  хэзээний танил “Чиглэл” компанийн үйл ажиллагаа дэлхийн стандартаар баталгаажиж, ISO 9001-2015 чанарын удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээг өнөөдөр гардан авлаа.

 

Сингапур улсад төвтэй Шинэ Зеландын Монгол дахь албан ёсны компаниас олон улсын чанар стандартын гэрчилгээг гардан авснаар тус компанийн үйл ажиллагаа дэлхийн стандартаар баталгаажиж байна гэсэн үг юм.

Дашрамд дурдахад  Хамтын хүчээр хөгжлийг бүтээцгээе уриан дор тасралтгүй 29 жил үйл ажиллагаа явуулж байгаа “Чиглэл” компанийн үйлдвэрлэл улам бүр өргөжиж Дэлхийн банкны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөлд амжилттай хамрагджээ.

Тус компани нь дотооддоо үйлдвэрлэл явуулахаас гадна ОХУ, БНХАУ-аас хүнс нийтийн хоол, бар рестораны зориулалтын тоног төхөөрөмжийг импортлон өөрийн 5 салбар дэлгүүрүүдээр баталгаат хугацаатай худалдан борлуулж, засвар үйлчилгээг чанартай хийж байна.

Түүнчлэн Чиглэл компани нь мэргэжлийн үйл ажиллагааг олон жил, тасралтгүй, тогтвортой явуулж, хүнс нийтийн хоолны салбартаа тэргүүлэгч бөгөөд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүн, МҮХАҮ-ийн танхимын гишүүн байгууллагаар ажиллаж байна.