“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа буюу 2012-2016 онд хэд хэдэн оффшор бүс рүү олон сая ам.долларын гүйлгээ хийсэн гэх хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж байгаа Ц.Даваацэрэнг өнгөрсөн 10 дугаар сарын 31-нд баривчлан Цагдан хорих 461-р ангид сатуулсан.
Түүнийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоногийн турш цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг авч, энэхүү шийдвэрээ дахин нэг сар сунгаад байв. Харин сэжигтэн Ц.Даваацэрэн нь эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарах хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан удаа дараа гаргаж байсан бөгөөд түүний хүсэлтийг 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч, батлан даалтад гаргажээ.