m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.07 05:32
1918
Сар хэрхэн үүссэн бэ

АНУ-ын сансар судлалын НАСА-ын эрдэмтэд сар хэрхэн үүссэн талаарх таамаглалыг үнэн болохыг нотлохыг хичээж байна. Гэхдээ яг батлагдаагүй байгаа аж. Германы эрдэмтэд 50 гаруй жилийн өмнө Аполло-11, 12, 16 даалгавраар саран дээрээс чулууны дээж авчирч байжээ. Чулууг шинжилж үзээд 4.5 тэрбум жилийн өмнө дэлхий ангараг гаригаас ч том гаригтай мөргөлдсөний улмаас сар үүссэн хэмээн үзсэн байна. Эрдэмтэд саран дээр байсан чулуунууд дотор дэлхийн бас дэлхийтэй мөргөлдсөн гариг "Тейя"-ын чулуу байгааг олж илрүүлсэн аж. Эдгээр чулуунууд бүтцийн хувьд өөр өөр байсан гэнэ. НАСА-ын эрдэмтэд дэлхий, "Тейя" гаригийн чулуунууд саран дээр 50:50 харьцаатай байгаа хэмээн таамаглаж буй бөгөөд дэлхийтэй мөргөлдсөн тэрхүү гариг "Тейя"-г Эртний Грекийн домогт нарс, сарны эх гэж үздэг аж. НАСА-ын эрдэмтэд сарны үүслийн талаар  үргэлжлүүлэн судлах гэнэ. 

Саран дээрээс олдсон чулуу.

Г.Төгөлдөр