Тонус гэдэг нь тайван байгаа булчингийн хэсэгчилсэн өөрчлөлтийн илрэл юм. Энэхүү өөрчлөлтөөр булчин нь агшиж чангардаг. Умай гэдэг нь хөндий булчинлаг эрхтэн бөгөөд эмч жирэмсний үйл явцыг удирдахдаа түүний зангиралд хяналт тавьж байдаг. Умайн хэвийн зангирлын үед умайн тэмтрэгдэл зөөлөн, 2-3 сартай ураг сайн тэмтрэгддэг. Хэт хүчтэй зангирлын үед умайн булчингийн хана нь тэмтрэгдэлд маш хатуу байна. Умайн булчингийн хэт хүчтэй зангирлын шалтгаанууд:
Энэ нь биеийн хэт ачаалал, ядаргаа зэрэгт илрэх бөгөөд хугацаанаас өмнө төрөх, жирэмсний үйл явц зогсох зэрэг аюултай. Гипертонус нь дараах нөхцлүүдээс болж жирэмсний үйл явцыг тасалдуулах аюул бүхий шинж тэмдэг байж болно. Үүнд:
-Умайн хоргүй хавдар
-Халдвар
-Дааврын зөрчлүүд, хромсомын эмгэгүүд байна.
Гипертонусыг эмчлэхдээ умайн хананы булчингйин чангарлын тохиромжтой эм бэлдмэл, витаминжуулалтын тэнцвэржилт, хэвтрийн дэглэм, бодисын солилцооны болон сэтгэл зүйн эмчилгээ зэргийг эмнэлгийн орчинд хийх бөгөөд 1-4, 8-12, 28-32 дахь долоо хоногтой үеүдэд маш анхааралтай байж, эмчлэгч эмчийн хяналтанд байх ёстой. Тонус үүсэхээс урьдчилан сэргийлэх арга замууд байна үүнд:
Шингэнийг хангалттай хэрэглэх
Зүүн ташаан дээрээ хэвтэх зэргээр хэв маягаа өөрчлөх
Тайван стрессгүй байх, бодол санаандаа сайн сайхан зүйлийг бодох
Дасгал хийх, цэвэр агаарт зугаалах
Гипертонус буюу умайн хананы хэт хатуурал зангиралд хүргэсэн үйл хөдлөлийг давтахгүй байх, биеийн хэт ачаалалд автахгүй байх,хөлийн тавхайд ачаалал өгөхгүй байх гэх мэтээр урьдчилан сэргийлж болно.