m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.07 08:54
891
Хүүхэд орондоо шээх нь өвчин мөн үү?

“Enourein “ буюу “шээх” гэдэг утгатай грек үгнээс гаралтай энеруз өвчин нь МЭӨ 1550 оноос өнөөг хүртэл түүхтэй эртний өвчин юм.

Энурезийн өвчтэй хүүхдийг өнөөдөр АНУ-д ойролцоогоор таван мянган доллараар эмчилж байна гэдэг нь энэхүү өвчний хэр зэрэг хүндрэлтэйг харуулж байна. Орондоо шээдэг хүүхдэд огт эмчилгээ хийхгүй байхад жилд эдгээрээс 15 хувь нь өөрөө эдгэдэг байна. 18-64 насны, насанд хүрсэн бүлгийн эрүүл хүмүүсээс 0,5 хувь нь байнга орондоо шээдэг хүн байдаг гэнэ. Орчин үеийн анагаах ухааны үзэж байгаагаар энурез өвчин нь таван нас хүрсэн ч унтаж байхдаа орондоо шээдэг тохиодлыг хэлнэ. Эдгээр тохиолдлуудаас 75-80 хувь нь бага нярай үеэсээ байнга орондоо шээдэг  бол 20-25 хувь  нь хэсэг хугацаанд буюу хамгийн багадаа зургаан сарын хугацаанд орондоо шээлгүй байж байгаад дахин шээдэг болсон хүүхдүүд байдаг байна. Энурез өвчний шалтгааныг судалж үзэхэд хамгийн түгээмэл дараах шалтгаануудыг нэрлэжээ.Үүнд:

  1. Удамшил буюу эцэг, эх нь эсвэл ах, дүү нарын аль нэг нь энурез өвчтэй байх
  2. Төв мэдрэлийн системийн төвлөрөлт оройтсны улмаас нойрон дунд давсаг чинэрч байгааг хүлээн авч чадахгүй байх
  3. Сэрж чадахгүй байх
  4. Энгийн хүмүүст шөнийн туршид бөөрнөөс шээс ялгаралтыг багасгадаг даавар, энурез өвчтэй хүнд хангалттай ялгарадаггүй учраас шээс ихээр ялгардаг.
  5. Маш цөөн тохиолдолд сэтгэлзүйн асуудалтай холбоотой байдаг

Энэ өвчин нь цөөн тохиолдолд архаг ангина, хоолойн өвчин, хоолойны махтай холбоотой амьсгалын дээд замын бөглөрөл, харшил, өтгөн хаталт, шээсний сувгийн үрэвсэл зэрэгтэй холбоотой байдаг.

Энурез өвчний онош тавигдсан хүүхдийг бусад ноцтой өвчнөөс ялгаж салгахын тулд мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Энэ өвчний хамгийн чухал эмчилгээ нь хүүхдэд урам хайрлаж, түүнийг сэтгэл санаагаар дэмжих явдал юм. Эмчилгээ хийхийн тулд хоёр аргыг хэрэглэдэг.

  1. Хандлагыг өөрчлөх
  2. Эмийн эмчилгээ

Энурез гэх энэ өвчнийг эмчлэхэд маш их цаг хугацаа, хайр халамж, тэвчээр, харилцан ойлголцол хэрэгтэй байдаг бөгөөд эмчлүүлж буй хүүхэд түүний эцэг, эх, эмчийн хоорондын хамтын ажиллагааны үр дүнд эдгэрдэг өвчин юм.