

Авто машин ачилтын компаниуд иргэдийн авто машиныг ачихдаа заавал 3 удаа чанга яригчаар зарлах ёстой. Энэ асуудалд НАЗХГ, НМХГ анхаарч ажиллах юм байна. Мөн өнөөдрөөс эхлэн машин ачихдаа зогсоолын мэдээллийг иргэдийн гар утсанд мэссэжээр илгээдэг боллоо. Хаашаа хэн аваад явсан нь тодорхойгүй байдал үүсгэж иргэдийг бухимдуулдаг байдал, гэрээгээр заасан заалтаа биелүүлээгүй байдлыг давтагдуулахгүй байх тал дээр холбогдох албаныхан анхаарч ажиллахаар болсон байна. Түүнчлэн иргэд ачилтын компаниудаас нөат-ын баримт авах эрхтэй аж.
