m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.01.09 03:47
643
"УТГЫН ЧИМЭГ-2019" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДМЫН ШИЛДЭГҮҮД ӨНӨӨДӨР ТОДОРНО

Монголын зохиолчдын эвлэлээс энэ жил 70 насны ой нь тохиож буй МУ-ын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, “Утгын чимэг” наадмын хошой тэргүүн шагналт Дамбадаржаагийн Намсрай агсны нэрэмжит болгон "Утгын чимэг 2019” богино өгүүллэгийн наадмыг өнөөдөр буюу /2020.01.09/ өдөр зохион явуулах гэж байна. Энэ жилийн наадамд 200 орчим уран бүтээл ирснээс сүүлийн шатанд 10 зохиолчийн шилдэг бүтээлүүд тунаж үлдээд байна. 

"Утгын чимэг 2019" наадмын шилдэг бүтээлүүд:

Т.Баянсан – Цагаан гэгээ тасрах үе

Д.Төрбат – Хөөрөг

Д.Жамъян – Хот айлын лус

Ш.Ёолк – Эхийн сэтгэл элдэггүй

С.Пүрэвсүрэнгийн – Аав хүү хоёр

Н.Бадамжав –  Эцэг

С.Батжаргал – Хөх илдний нууц

С.Баттулга – Зүүдний сахиул

П.Батхуяг – Цаггүй газар

Д.Норов – Хэрээний нулимс