m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.01.10 04:39
198
ХӨНГӨН ЦАГААНЫ ҮЙЛДВЭРТ ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРЧЭЭ

Энэ сарын 3-ны өдөр Хөнгөн цагааны үйлдвэрт хутгуулж нас баржээ. Хэргийг тодруулбал Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 52 настай М.А г зүрхэн тус газарт нь хутгалан хөнөөсөн байжээ. Урьдчилсан байдлаар уг хэргийг тус Хөнгөн цагааны үйлдвэрт манаач ажилтай эрэгтэй 52 настай Ө.Э нь үйлдсэн болохыг тогтоосон байна. Сэжигтэн архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл ялих шалтгаанаас үүдэн маргалдаж улмаар амь хохирогчийн зүрхэн тус газарт нь нэг удаа хутгалан амь насыг нь бүрэлгэсэн байна. Цагдаа нарыг очиход хохирогч шархаа даалгүй амьсгал хураасан байсан ба тус үйлдвэрийн ажилтан байжээ. Хэргийн газраас мөрдөгч нар нийтдээ 38 ширхэг кадр зураг болон хар өнгийн 26см урттай хутга хураан авч нотлох баримтад хавсаргажээ.

Дээрх хэргийг одоогийн байдлаар Төв аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж байна.