m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.01.13 01:38
576
КОРОНАВАВИРУСЭЭС /УУШГИНЫ ХАТГАЛГАА ӨВЧНИЙ ҮҮСГЭГЧ/ СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Шалтгаан тодорхойгүй, уушгины хатгалгаа өвчний үүсгэгч нь шинэ төрлийн Коронавирусээс гаралтай гэдгийг ДЭМБ-аас энэ сарын 09-ны өдөр тодорхой болгосон.

Тиймээс уг вирусээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар дараах зөвлөмжийг өгч байна:

1. Халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээ болон эмнэлзүйн гарын авлагыг нягтлах;
2. Лабораторийн биоаюулгүй ажиллагаа болон халдварын сэргийлэлт, хяналтын  нөхцөл байдлыг хянаж, бэлэн байдлыг хангах;
3.Сорьц тээвэрлэх, хадгалах, аюулгүй ажиллагааны журам зааврыг нягтлах;
4.Сорьцыг орон нутаг, үндэсний түвшин, олон улсын  лавлагаа лабораторит хүргүүлэх, шинжлэх нөхцлийг хангах;
5. Сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжлэх үеийн халдварын хяналт, сэргийлэлтийн төлөвлөгөө, журмыг гаргасан байх;
6. Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн дагуу хилийн нэвтрэн орох цэгт  өвчтэй хүнийг илрүүлэх, тусгаарлах, тээвэрлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах зэрэг болно.