m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.01.14 01:26
492
АЙМШИГТ ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСАН АНХНЫ ӨВЧТӨН НАС БАРЛАА

Хятад улсын Үхань хотод гарал үүсгэгч нь тодорхойгүй уушгины хатгалгаатай ижил шинэ төрлийн халдвар дэгдсэн. Энэ оны нэгдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар Хятад улс даяар энэ өвчний нийт 59 тохиолдол бүртгэгдсэн бол Хонгконг, Сингапурт ч хэд хэдэн хүн уг вирусээр халдварласан юм. Аймшигт нууцлаг вирусээр халдварласан анхны өвчтөн  нэгдүгээр сарын 10-ны өдөр /2020.01.10/ нас барсан талаар тус хотын Эрүүл мэндийн газраас мэдэгдлээ. Нас барсан хүнээс гадна 739 хүн эмчийн хяналтад байгаа бөгөөд тэдний 419 нь өвчтөнүүдтэй шууд харьцсан эмч нар байгаа аж. Одоогоор тэдэнд уг вирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Мөн БНСУ-д ажиллаж амьдардаг Хятад эмэгтэй өвчний голомт Үхань хотод зорчоод буцахдаа энэ халдварыг авч одоо БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүнийг бусад өвчтнүүдээс тусгаарлан, биеийн байдлыг нь анхааралтай ажиглаж байгаа гэж холбогдох албаны хүмүүс мэдээллээ.