m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.01.16 01:56
251
МОНГОЛ УЛС ӨНДӨР IQ-ТАЙ ОРНООР ЭХНИЙ 10-Т ЖАГСЛАА

Жил бүр дэлхийн улс орны ард түмнийг IQ-гийн түвшнээр нь ангилсан жагсаалтыг “Форбес” гаргадаг.

Өнгөрсөн оны байдлаар хамгийн өндөр IQ-тай иргэдтэй орноор Сингапур тодорч Хонконг улс жагсаалтын хоёрт оржээ. 

Өмнөд Солонгос дөрөвт орсон бол Япон, БНХАУ-ууд удаах жагсаалтанд орсон байна. Харин манай улсын хувьд ӨМНӨХ ЖИЛИЙН СУДАЛГААГААР  АНУ, Герман, Их Британи зэрэг томоохон гүрнүүдийг ардаа хаян 12 дугаар байрт орж БАЙСАН бол энэ жил жагсаалтын есдүгээрт бичигджээ.

Бидний IQ өндөр байгаа шалтгааныг гаднын судлаачид эрс тэс уур амьсгал болон уламжлалт хоол хүнстэй холбон тайлбарладаг. Учир нь: Финландын Аалто их сургуулийн судлаач Сюзанна Вилянен хэлэхдээ: “IQ түвшин Экваторын бүсэд хамгийн бага байдаг бол хоёр туйл руу ойртох тусам нэмэгддэг. Тиймээс тал нутаг, уул нуруу, арал дээр амьдардаг хүмүүс гол мөрний сав хөндийн үржил шимт газарт амьдардаг хүмүүсээс илүү оюуны өндөр чадавхитай байх хандлагатай” хэмээжээ.