m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.01.22 08:46
241
ЦАХИМ ХАЛДЛАГАД ӨРТӨЖ БОЛЗОШГҮЙ ТҮГЭЭМЭЛ АЛДААНУУД

Техник, технологи хөгжсөн энэ үед хүн бүр ухаалаг гар утастай болсон. Ихэнх хүмүүс өөрийн гар утсаараа өдөр тутмын бүхий л ажлаа хурдан шуурхай амжуулдаг болсон. Гэвч цаг үе өөр болж технологи шинэчлэгдэх тусам цахим орчин дахь хувийн мэдээллээ алдах нь ихэссэн. Иргэд хайхрамжгүй, болгоомжгүй байгаад ЦЕГ-аас анхааруулан цахим халдлагаас урьдчилан сэргийлэх, хэрхэн арга хэмжээ авах тал дээр Монголбанк, Монголын банкны холбоо, Арилжааны банкуудын хамтран зохион байгуулж буй “Ятгах тусам нягтал” аян явагдаад байгаа. 

Та цахим халдлагад өртөж болзошгүй түгээмэл алдаанууд:

  1. Нийгмийн сүлжээ буюу фэйсбүүк ашиглан танил найз нөхөд үл мэдэх шалтгаанаар мөнгө зээлүүлэхийг хүсэх.
  2. Хувийн мэдээлэл буюу гар утасны дугаарыг тань лавлаж асуух.
  3. Таны гар утсанд ирсэн нууц үг, олон оронтой нууц код зэргийг явуулахыг ятгах.
  4. Нийгмийн сүлжээгээр ирсэн эх сурвалж тодорхой бус сонирхол татахуйц мэдээ мэдээллийн линк дээр дарах.
  5. Бусдын гуйлтаар банкны карт болон дансаа ашиглуулах.

Санхүүгийн залилан үйлдэж буй гэмт этгээдүүд эдгээр аргуудыг ашиглан нийгмийн сүлжээ, имэйл рүү тань хандсанаар нууц мэдээлэл хулгайлж байна.

Иргэд та өөрийн болон гэр бүлийн хувийн мэдээлэлд анхаарал болгоомжтой хандаарай.