Цэвэрлэгээг эхлэхийн өмнөх гурав, дөрөв хоногоос халуун устай ваннд өдөрт гурваас дөрвөн удаа суух, ногоо голдуу хоолыг их хэмжээний жимсний шүүстэй хамт хэрэглэх зэргээр биеэ бэлтгэх шаардлагатайг тогтоож аваарай. Ингээд цэвэрлэгээ хийх өдрийн өглөө халуун устай ваннд орж элэг, цөсний агшилтыг зөөллөх цэвэрлэгээний бургуйг тавина. Улмаар жимсний шүүс голдуу хөнгөн хооллоно. Үдийн үед мөн хөнгөн хооллоод нэгээс хоёр цагийн дараа халуун устай жинг элэгний харалдаа тавина.
Халуун жинтэйгээ бүхий л өдрийн турш явж 19-20 цагийн үед цэвэрлэх эмчилгээг эхэлнэ. Тус бүр нь 150-300 грамм эсвэл нэг аяга ургамлын тос, нэг аяга чацарганы \нимбэгний\ шүүсийг халаана. Эхлээд ургамлын тосноосоо нэгээс хоёр балгасны дараа мөн хэмжээний жимсний шүүсээр даруулж ууна. Дотор муухайрахгүй бол 15-20 минутын дараа дахин давтана. Энэ мэт давтсаар шүүс, ургамлын тосоо дуустал нь ууна. Дараа нь хэвтэх юм уу эсвэл тайван сууж амрах хэрэгтэй. Харин халуун жингээ авч болохгүй.
Сэрэмжлэх зүйл – Хэрэв тос уусны дараа дотор муухайрвал гайгүй болтол нь хүлээж дахин ууна. Харин дотор муухайрах үзэгдэл арилахгүй бол уусан хэмжээгээрээ хязгаарлаж болно. Тос, жимсний шүүс ууж дууссаны дараа 1-2 цаг болоод цөс хөөлтийг улам эрчимжүүлэх зарим нэг арга хэмжээг авах хэрэгтэй. Үүний тулд хамрынхаа зүүн талын нүхийг хөвөнгөөр бөглөн, амандаа бага зэрэг халуун чинжүү хийгээд явган сууж, хамрынхаа зөвхөн баруун талын нүхээр удаан тайван амьсгална. Минутанд 4-6 удаа амьсгалах нь хамгийн тохиромжтой.