Коронавирус гэдэг нэр нь латин хэлний Corona буюу титэм, цагираг гэсэн утгатай үгнээс үүссэн. Электрон микроскопоор харахад вирусын халдвар нь цагирган, титэм хэлбэртэй харагддаг аж. Уг вирус нь 1960 онд анх энгийн ханиадтай хүний хамрын самсаанаас олдож байжээ. Ихэнхидээ ханиад, томуу хэлбэрээр эхэлж уушгины хатгалгаа болж хүндэрдэг байна.
Мал, амьтны гаралтай тухайн вирус элбэг байдаг бөгөөд саяхныг хүртэл зөвхөн мал амьтнаас хүнд халдварладаг гэж үзэж байж. Харин одоо хүнээс хүнд амьсгалын зам, ахуйн замаар халддаг болох нь тогтоогдоод байна. Ханиадны нууц үеийг ДЭМБ-аас 7-14 хоног гэж авч үзэж байна.
Эхний шинж тэмдэг 39-аас дээш ойрхон болон олон хоног халуурах, толгой өвдөх, ханиалгах шинжээр илэрнэ. Тухайн хүний биеийн дархлаанаас мөн шалтгаалаад өвчний илрэх шинж өөр өөр.
Одоогоор хүний коронавирусын 7 төрлийг илрүүлээд байгаа юм байна.
Үүнд:
- Human coronavirus 229E
- Human coronavirus OC43
- SARS-CoV
- Human coronavirus NL63 (HCoV-NL63, New Haven coronavirus)
- Human coronavirus HKU1
- Middle East respiratory syndrome coronavirus (MERS-CoV), previously known as Novel coronavirus 2012 and - HCoV-EMC.
- Wuhan coronavirus (2019-nCoV)
Эдгээр вирусээс манай улсад 2002-2003 оны үед SARS гэх вирус гарсан. Мөн 2012 онд ойрхи дорнодоос тэмээнээс үүдэлтэй гэх MERS гэдэг өвчин гарсан. Уг 2 вирус олон зуун хүний амь насыг авч одсон харамсалтай үйл явдал болж байсан.
УХАНЬ КОРОНАВИРУС-ын шинж тэмдэг
Вирусын халдвар авсан хүн энгийн ханиадтай адил хөнгөн болон хүнд хэлбэрийн амьсгалын замын өвчнөөр өвчилдөг. Нус гойжих, ханиалгах, хоолой улайх, толгой өвдөхөөс гадна хэд хоног үргэлжилж халуурах шинж илэрдэг байна. Дархлаа султай болон, өндөр настай, бага насны хүүхдүүд илүү хүндээр өвчилж хатгалгаа, бронхит болох нь элбэг. Шинэ коронавирусын халдвар авсан хүний тоо одоо 835, нас барсан хүний тоо 25 болжээ. Албан ёсны мэдээ ийм байгаа боловч халдвар авсан хүний тоо хэд дахин их байгаа гэдгийг хэлсээр байгаа юм.
Хэрхэн тархдаг вэ?
Саяхныг хүртэл зөвхөн халдавртай мал амьтнаас хүнд халдаврлаж байсан тухай мэдээлж байсан бол одоо хүнээс хүнд халдварлаж байгаа тухай Хятад эрдэмтэд хэлсэн байна. Халдвартай хүн ханиалгаж, найтаах, гар барихад халдвар дамжина. Мөн халдвартай хүний хүрсэн эд зүйлд хүрсэн гараараа ам, хамар, нүдэндээ хүрвэл мөн халдвар авах аж. Хятадад эмчлэгч эмч сувилагч нар өвчтөнөөсөө халдвар аваад байгаа юм байна. Хятадын Үхань, Бээжин, Шанхай, Шэньжэнь, Хонг Конг, Макао цаашлаад Сингапур, Вьетнам, Тайван, Тайланд, Япон, БНСУ, Энэтхэг, Австрали, АНУ-д тархаад байна.
Эмчилгээ
Тухайлсан эмчилгээ байхгүй. Ихэнхи тохиолдолд хүндрэл өөрөө арилдаг боловч арилахгүй байсаар хүндэрч нас барах тохиолдол гарч байна. Дархлаагаа сайн дэмжиж, хангалттай хэмжээний халуун бүлээн ус ууж, маш сайн амарч, аль болох их унтаж, шөл устай хоол унд сайн идэх хэрэгтэй.
Хэрхэн сэргийлэх вэ?
Вакцин одоогоор байхгүй.
- Вирусын халдвартай болон ханиалгасан, халуурсан, өвчтэй хүмүүсээс хол байх
- Олон хүн цугласан газар онц шаардлагагүй бол явахгүй байх, халдвар тархсан улс руу зорчихгүй байх.
- Амны хаалт хэрэглэх
- Нүд, хамар, амандаа гараа бохир үед хүргэхгүй байх
- Ойр ойрхон гараа савантай усаар 20 секундээс багагүй хугацаанд угаах, гар ариутгагч хэрэглэх
- Урд хөршөөс ирсэн өндөг, тахианаас татгалзах. Далайн гаралтай түүхий бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
Бага насны хүүхдийг томуу томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
1. Хүүхдийг дагуулж олон нийтийн газар болон гадуур явж болохгүй
2. Заавал гадуур явах шаардлагатай бол хүүхдэдээ маск зүүх, өөрсдөө маск зүүх
3. Хувийн ариун цэвэр сайн сахиж, гараа сайн угаах, гар ариутгагч хэрэглэх
Гэдэсний суулгалт гараар дамжина гэж байхгүй. Амьсгалын замын халдварт өвчин гараар дамжина.
Мөн хүүхдийн дархлааг сайн дэмжих ёстой. 1 нас хүртэлх хүүхдийн дархлааг сайжруулна гэж байхгүй. Хүүхдийг 1 нас хүрээгүй байхад илүү дутуу витамин өгөх хэрэггүй.
1. Хүүхдийн хоол маш чухал. Хүүхдийн ягаан дэвтэр дээрх заавраар хүүхдэд хоол идүүлнэ. Бор хоолонд ороогүй хүүхдийг хөхөөр болон нэмэлт сүүгээр хооллоно.
Бор хоолонд орсон хүүхдэд шөлтэй хоол сайн идүүлнэ.
Хүүхэд халуураагүй байхдаа орчиндоо ноомой байвал өвчин хүндэрч буйн шинж. Халуурч байгаа үед хоолонд муу байвал мөн өвчин хүндэрч байгаа нь шинж.
Хүүхдийн халууралт 39 градусаас дээш гарвал шууд эмнэлэгт хандана.
Хүүхдийн гар хөл хүйтэн, царай цонхийсэн, байдалтай халуурвал айх ёстой. Харин халуурах үед царай улаан туяатай халуун байвал айлтгүй. Халуун бууруулах эмийг эмчийн заавраар өгнө
Ээж аавууд өөрсдөө таамаг тавихгүй хүүхэд халуурах, ханиалгах шинж илэрвэл шууд эмнэлэгт хандах ёстой
Нярай, нялх хүүхдээс арай том сургуулийн насны хүүхэдтэй бол хичээлд нь явахад заавал цай уулгаж хоол идүүлэх ёстой.
Хүүхдүүдэд аль болох шөл устай хоол идүүлэх хэрэгтэй.
Хүүхдийг дулаан хувцаслах хэрэгтэй. Малгай заавал өмсүүлнэ.
ДЭМБ-ын гол өгч байгаа зүйл: Иргэд маск заавал зүүх ёстой.
Олон нийтийн газраар явахдаа хамгийн гол анхаарах зүйл: Гар угаах, гар ариутгах. Маш сайн савандаж угаана.