m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.01.24 08:09
365
УУШГИНЫ ХАТГАЛГАА ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ ХЭРХЭН ИЛРЭХ ВЭ?

УУШГИНЫ ХАТГАЛГАА ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ ХЭРХЭН ИЛРЭХ ВЭ

Хамгийн түгээмэл шинж тэмдгүүд:

  • Амьсгаадах, амьсгалын тоо олшрох
  • Цээж хонхолзох
  • Өндөр халуурах
  • Чичрүүдэс хүрэх
  • Амьсгалын замын вирусын хурц халдвар, томуугийн үед огцом халуурах
  • Хамрын ханиад туссан үед удаан хугацаанд хуурай, эсвэл цэртэй ханиалгах
  • Идээ, эсвэл цустай цэрээр ханиалгах
  • Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх
  • Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх
  • Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх

​Дэлхий дахинд: Мэдээллийн эх сурвалж ДЭМБ

ЯГ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР /2020.01.24/ 15:00 ЦАГ БАЙДЛААР

Өвчилсөн хүний тоо 894
Нас барсан хүний тоо 26
Өвчлөл бүртгэгдсэн улс орон БНХАУ-д 830, Макаод 2, Хонг-Конгд 2, Тайваньд 1, Сингапурт 1, Тайландын Вант Улсад 4, Япон улсад 1, БНСУ-д 1, Непал улсад 1, АНУ-д 1 хүн өвчилсөн.
Монгол улсад Шинэ Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Хэрэгжүүлж буй арга хэмжээ 

1. ЭМЯ, ДЭМБ-тай байнга мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна.
2. Өвчний нөхцөл байдлын талаар өдөр бүр 11 цагт мэдээлэл өгч байна.
3. Цаг үеийн байдалтай уялдуулан өвчний эмнэлзүй, урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн эмч нар цуврал зөвлөмж өгч байна.
4. ХӨСҮТ-д 8008-6829 дугаарын нээлттэй утас ажиллаж зөвлөгөө өгч байна.

2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР: Манай улс коронавирусын голомттой бүсээс 2020 оны нэгдүгээр сарын 07-23-ны хооронд 75 агаарын хөлгийн 10282 зорчигчоос эрүүл мэндийн тодорхойлолт хурааж тандалт судалгаа хийсэн. Үүнээс зөвлөгөө өгч хил нэвтрүүлсэн 97, тусгаарласан 23, мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн 4 тохиолдол байна.

Нэгдүгээр сарын 22-ны өдрийн Бээжин-Улаанбаатар-Москвагийн чиглэлийн 3 дугаар галт тэрэгт Эрээний Гаалийн газраас хяналт хийж сэжигтэй 2, 11 хавьтлыг тусгаарласан мэдээллийн дагуу уг галт тэргэнд Замын-Үүд боомт дахь ХМХА-наас хяналт хийж, халууны болон ямар нэгэн шинж тэмдэггүй тул Улаанбаатарт буух 15 Монгол, 3 тайланд 1 Итали иргэний мэдээг ирүүлсэн. Галт тэргийг 16:50 минутад Улаанбаатарт буух үед Төмөр замын хяналтын алба, ХӨСҮТ-тэй хамтран хяналт хийж, үзлэг хийн, БНХАУ-ын 1 сэжигтэй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, бусад иргэдийг ажиглалтад авсан байна.

  • Өнөөдрийн байдлаар
  • БНХАУ-д 449 хүн өвчилж, 9 хүн нас барсан,
  • Тайваньд 1,
  • Тайландын Вант Улсад 4,
  • АНУ, Япон, БНСУ-д тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөж, 16 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн  байна. /ДЭМБ болон ЭМЯ-ны 01 сарын 23-ны өдрийн 12 цагийн мэдээ/. 

ДЭМБ-ын Онцгой байдлын хороо хуралдаж, БНХАУ-д бүртгэгдсэн шинэ Коронавирусийн халдварын талаар ярилцсан бөгөөд  “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” мөн эсэхийг зарлахаа  ээлжит хурлаар шийдвэрлэхээ мэдэгдсэн.

Коронавирусын халдвар хүнээс хүнд амьсгалын болон ахуйн замаар халддагийг тогтоосон. Урд хөрштэй хил залгаа оршдог, бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг импортолдог улс орны хувьд шинэ төрлийн вирус дэгдэхгүй гэх баталгаагүй. 

Сэрэмжлүүлэг:
- Шинэ Коронавирусийн халдварын талаар эрүүл мэндийн байгууллага (www.mohs.mnhttps://www.facebook.com/www.mohs.mn/https://www.facebook.com/eocmohs/ )-аас өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөх, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа буруу ташаа мэдээлэлд автахгүй байх
- Өвчлөл бүртгэгдсэн улс, орнуудад аль болох зорчихгүй байх
- 14 хоногийн дотор өвчлөл бүртгэгдсэн дээрх улс орнуудад зорчсон хүн өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
- Амны хаалт тогтмол зүүж хэвших
- Гараа тогтмол савандаж угаах
- Ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах, эсвэл шууны дотор тал руу ханиах
- Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
- Биеийн дархлаа сайжруулах амин дэм хэрэглэх зэргийг зөвлөж байна.