m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.01.27 06:36
260
МАСК, САНИТОЛ, СПИРТИЙН ХОМСДОЛ ҮҮСЭЭД БАЙНА

Коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг маск хэрэглэж, ариутгалын бодисоор гар болон ажиллаж, амьдарч буй орчноо тогтмол цэвэрлэж ариутгаж байхыг зөвлөсөн. 

Монгол Улс коронавирусын өндөр эрсдэлтэй оронд тооцогдож буй. Өвчний халдвараас сэргийлэх гэсэн иргэдийн дунд маск, санитол, спиртийн эрэлт үүсч, анхан шатны сэргийлэх дээрх хэрэгслийн хомстол үүсээд байна. Өчигдөр хуралдсан засгийн газрын хуралдаанаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, халуун хэмжих багаж хэрэгсэл, бусад тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг худалдан авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах болсон.

Эрүүл мэндийн яамнаас үндэсний үйлдвэрлэгч "Мөнхийн тун" үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж хоногт 40000 ширхгийг үйлдвэрлэн, эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудаар түгээж байна гэж мэдээлсэн юм. Түүнчлэн иргэд маск олон тоогоор авч байгаагаас үүдэн зохиомол хомстол үүсгэж байгааг албаны хүмүүс хэлж байна.

ШУУД ҮЗЭХ: