m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.01.31 06:47
583
П.ШИНЖЭЭРАВДАН: ТАЛИЙГЧ ӨӨРӨӨ АМИА ХОРЛОСОН ГЭДЭГТ ИТГЭХГҮЙ БАЙНА. ҮҮНИЙ АРД "СЕНТЭРРАГОУЛД" КОМПАНИ БАЙГАА ГЭХ ХАРДЛАГА БАЙНА

Бид Ноён уул руу энэ сарын 24-ны өдөр явсан. 11 цаг өнгөрч байх үеэр Ноён уулын Билүүтийн аман дотор 2-3 цахилгаан хөрөө барьсан 4 хүн таарсан. Бид дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадсангүй. Бид Ноён уулын төлөө жагсаал цуглаан зохион байгуулж, бүх төрлийн арга хэмжээ авсны үр дүнд 57-58 удаагийн шүүхийн хурлын эцэст нь 4 зөвшөөрөл бүхий лицензийг цуцлахаар болсон. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан цаазат газар болгохоор ярьж эхэлсэн. Гэтэл аймгийн ИТХ, ЗДТГ-аас одоо болтол албан бичгээр хариу өгөхгүй байгаа.

Хус мод 20 см-ийн голчтой болох гэж хичнээн олон жил болдог билээ. Энэ мод ургаснаар газрын чийгийг хэрхэн барих, байгалийн тэнцвэрийг яаж хадгалах гээд бодвол маш харамсалтай асуудал байсан. Бид унасан хар модыг түүхийн оронд яагаад энэ хус модыг унагаасан талаар ярьсан.

“Унасан модны чинь мөчрөөр нэг нэг шавхуурдаад явуулъя. Дахиж ийм асуудал гаргахгүй шүү. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд бичлэг хийгээд фэйсбүүк дээр тавина” гэсэн. “Тэг” гэсэн. Бидний хувьд хүний  мууг үзээд цэрэг, цагдаа, байгаль орчин болоод яахав. Нэгэнт тайрсан мод буцаад наалдах биш. Наад тайрсан модоо бүгдийг нь цэвэрлээд яваарай гэж хэлсэн.

Тэдний хувьд 40-50 насны амиа хорлоод байхаар улс биш байсан.

Миний зүгээс талийгаач болсон хүний ар гэрийнхний өмнөөс маш их эмгэнэл илэрхийлж байна. Энэ асуудлыг сошиалаар иргэдийг талцуулах зорилгоор тавиагүй. Нутгийн иргэд нь битгий ийм үйлдэл гаргаачээ гэдэг байдлаар асуудалд хандсан.

Өчигдөр би Сэлэнгэ аймгийн Мандал суманд очоод гэрчийн мэдүүлэг өгөөд зөрчлийн хуулиар торгуулиад ирсэн. Энэ үеэр мөрдөн байцаагчаас амиа алдсан иргэний талаар асуухад гадны нөлөөнөөс болсон эсэхийг шалгаж байгаа. Миний зүгээс энэ үйлдэлд “Сентерра гоулд” ХХК буруутай гэж хардаж байгаа.

ШУУД ҮЗЭХ: